ГОМБОСҮРЭНГИЙН ГАНЗОРИГ

Ноён Ганзориг нь шүүгч, прокурор, мэргэжлээр 20 гаруй жил эрүүгийн хууль, олон улсын хуулийн чиглэлээр тус тус ажиллаж байсан туршлагатай  хуульч өмгөөлөгч юм. Тэрээр Америкийн нэгдсэн улсын American University, Washington College of Law, Washington DC, USA. /Master of Laws LL.M/ University California Berkley, Boalt Hall School of Law, Berkeley CA, USA. Kubani State University, Law School Krasnodar, RUSSIA их сургуулиудыг тус тус төгссөн. Ноён Ганзориг нь 10 гаруй жил Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн тэнхимийн шүүгчээр, Монгол Улсын ерөнхий прокуророын туслахаар, Монгол улсын ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөхөөр, Ганзориг Консалтинг–ийн үүсгэн байгуулагчаар тус тус ажиллаж байсан. Мөн ноён Ганзриг нь Зөвлөх пропессороор Texas Weslyean University Law School –д ажилладаг.

Ганзориг Консалтинг нь Америкийн нэгдсэн улсад Mathew Toback Law firm-тэй хамтран хөрөнгө оруулалт, Америкийн нэгдсэн улсын цагаачлалын талаар зөвлөгөө өгч ажиллаж байна. Мөн ноён Ганзориг нь Америкийн нэгдсэн улсад үйл ажиллагаагаа явуулахад нь эрх зүйн туслалцаа үзүүлж байсан туршлагатай. 

Ноён Ганзоригийн Монгол Улсад шүүх, прокурорын тогтолцоог шинэчлэхэд хувь нэмэрээ оруулсанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2003 онд Алтан гадас одонгоор шагнасан болно.

Тэрээр Орос, Англи хэлтэй.

ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ, Ерөнхий зөвлөх

ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧ АСАН

Гүйцэтгэх Захирал

Хуульч, Хөрөнгө Оруулалтын Зөвлөх

ГАНЗОРИГИЙН НАРАНБААТАР

Г.Наранбаатар нь иргэний хэрэг, хөрөнгө оруулалт, маркетинг менежмент зэрэг бизнесийн эрх зүйн чиглэлээр 10 гаруй жил ажиллаж байгаа хуулийн зөвлөх юм. Тэрээр Америкийн нэгдсэн улсад “Ганзориг Консалтинг” хуулийн фирмд ажиллах хугацаандаа Америкийн нэгдсэн улсын шүүхийн бүхий л шатны өмгөөлөгч нартай хамтран ажиллаж бизнес, хөрөнгө оруулалтын талаар мэргэшсэн. Мөн өөрийн орны иргэдэд Америкийн нэгдсэн улсын цагаачлалын талаар зөвлөгөө өгч Монголын компаниудыг  Америкийн нэгдсэн улсад үйл ажиллагаагаа явуулахад нь эрх зүйн туслалцаа үзүүлж байсан туршлагатай. 

Г.Наранбаатар нь Хойд Виржиниагийн Их Сургуулийг Бизнес Удирдлагын чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан. Мөн Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургуулийн Хуульзүйн Ухааны Бакалавр, Магистрын зэрэгтэй тус тус төгссөн. Тэрээр Монгол, Англи хэлтэй.

МATTHEW A.TOBACK

Ноён Матью нь 1998 оноос хойш  АНУ-ын Өмгөөлөгчдийн Холбоо болон Техас мужийн Өмгөөлөгчдийн Холбооны гишүүнээр ажиллаж байна.  1998 онд ноён Тобак Америкийн нэгдсэн улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамны Хуулийн  зөвлөхөөр томилогдсон бөгөөд энэ албыг 2003 оны 07 сар хүртэл хашсан. Түүнчлэн 2001 онд Улсын Их Хурлын дарга Л.Энэбишийн тусгай Зөвлөхөөр ажиллаж байв. Ноён Тобак Азийн Шүүхийн Институтыг үндэслэгч, зохион байгуулагчийн нэг бөгөөд энэхүү байгууллагад 1998 оноос өнөөг хүртэл идэвхитэй ажиллаж байна.

Олон улсын хуулийн зөвлөх хуульч

Компани эрх зүй зөвлөх, Худалдааны Гэрээний хуульч

ГАНБАЯРЫН БАТБАЯР

Ноён Батбаяр нь хувийн өмчийн хөрөнгө оруулалтын хэлэлцээр, бүтцийн талаар болон олон төрлийн шүүх болон үйлдвэрийн үйл ажиллагааны талаар чамгүй туршлага хуримтлуулсан хүн юм. Batbayar Partners, Төмөр замын Концессийн гэрээ, EPCM (Инженер, Нийлүүлэлт, Барилгын Менежментийн) гэрээнүүдэд дээр тус тус ажилласан. Батбаяр ММС корпорацийн охин компани болох Энержи Ресурс  ХХК-д 5 жилийн хугацаанд уг компаний бизнес хөгжлийн багийг хамтран удирдаж  ажиллахдаа ММС IPO хийх  (600 сая доллар) Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны, DEG, FMO   180 сая долларын тоног төхөөрөмжийн гэрээ (баталгаажсан), Стандарт Банкны 400 сая долларын тоног төхөөрөмжийн гэрээний (баталгаажсан) эх болон үнэлгээний ажлыг гүйцэтгэж байв.

Батбаяр өмнө нь ХХБ-ны Ахлах Хуульч, ММС корпорацийн охин компани болох Энержи Ресурс  ХХК-ий хуулийн зөвлөх, ерөнхий менежерээр тус тус ажиллаж байсан.

Батбаяр нь Япон улсын Нагояагийн Их Сургуулийг  Хуульзүйн Ухааны Магистр, Монгол Улсын Их Сургуулийг Хуульзүйн Ухааны бакалавр, Магистрын зэрэгтэй. Батбаяр Монгол, Англи, Япон хэлээр чөлөөтэй ярьдаг. 

ДЭЛЭГИЙН ТҮВШИНТАМИР

Хатагтай Түвшинбаяр нь  бизнес хөгжлийн ахлах хуульч, хуулийн мэргэжлээр 15 гаруй жилийн туршлагатай хүн юм. 2002 оноос хойш иргэний хууль , захиргааны хууль, шүүн таслах ажиллагаан дээр  үйлчлүүлэгчдээ хамгаалан ажилласан.

Тэрээр 2005-2012 он хүртэл нийтдээ 7 жил Монголд худалдаа , барилга , үл хөдлөх хөрөнгө, даатгал , банкны салбартаа тэргүүлэгч Номин Холдинг корпорацийн Хуулийн Хэлтсийн даргын албан тушаалыг хашин бизнес, банк, даатгалын болон ажил эрхлэлтийн хуулиар онол  практикийн арвин туршлага хуримтлуулсан.  Хатагтай Түвшинбаяр  ОХУ-ын Эрхүүгийн Их Сургуулийн Түүхийн ухааны бакалавр, мөн МУИС-ын Хуулийн Сургуулийн Хуульзүйн Ухааны бакалавр, магистр, докторын зэрэг тус тус хүртсэн. Тэрээр Монгол , Орос хэлээр чөлөөтэй ярьдаг.

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны “Шилдэг өмгөөлөгч” шагнал болон “Өмгөөлөгчийн батламж” алтан медаль хүртсэн. 

Компани эрх зүй зөвлөх , хуульч